logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    “Meta”, “Broadcom” компаниуд чипийн салбарт түншлэлээ зузаатгаж олон тэрбум ам.доллароор хамтарна
    Kurt Wagner
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 15 13:25
    125

    Зургийг: Gabby Jones/Bloomberg

    “Broadcom-ийн Гүйцэтгэх захирал Хок Тан “Meta”-ийн ТУЗ-ийг орхино

    (Bloomberg) -- “Meta Platforms” болон “Broadcom” компани хиймэл оюуны салбарт гаргаж буй хүчин чармайлтаа дэмжих зорилгоор тусгай зориулалтын чип зохион бүтээх, үйлдвэрлэх чиглэлд олон тэрбум ам.доллароор түншилж ажиллахаа мэдэгдлээ.

    Хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд талууд нэг гигаватт гаруй тооцооллын хүчин чадалтай чипүүд хөгжүүлэхээр тохиролцсон байна.

    Энэ нь нэгэн зэрэг ойролцоогоор АНУ-ын 750 мянган өрхийг цахилгаанаар хангах хэмжээний хүчин чадалтай дүйцнэ гэдгийг тодотгож байна.

    Мөн “Broadcom”-ийн Гүйцэтгэх захирал Хок Тан “Meta Platforms”-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл дэх бүрэн эрхийн хугацаа дуусахад тус зөвлөлөөс гарна гэдгийг хамтарсан мэдэгдлийн үеэр онцолжээ.

    Хок Тан “Meta Platforms”-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд 2024 оны эхээр орж байсан аж. Харин бүрэн эрхийн хугацаа нь дуусах үед Гүйцэтгэх захирал Марк Закерберг болон “Meta Platforms”-ийн үйл ажиллагааны түвшинд зөвлөх үүрэг гүйцэтгэхийг дурджээ.

    Cэтгэгдэл бичих