
Зургийг: Damian Lemanski/Bloomberg
(Bloomberg) -- АНУ болон Ираны дипломат хүчин чармайлт нь эрчим хүчний хямралын улмаас инфляц эрчимжих болгоомжлолыг намжааснаар алтны ханш өсөлтөө хадгалж байна. Мягмар гарагийн арилжаагаар 2.1 хувиар өссөн алтны ханш сүүлийн байдлаар унц нь 4844 ам.долларт тогтворжлоо.
Газрын тосны үнэ тогтворжихын зэрэгцээ АНУ-ын хувьцааны зах зээл өсөж, ам.долларын ханш 0.3 хувиар суларсан нь алтны ханшид түлхэц болж байна. Ойрх Дорнодын дайн эхэлснээс хойш алтны ханш найм орчим хувиар сулраад байгаа юм.
Үүнээс гадна зэсийн ханш Лондоны Металлын биржид 1.8 хувиар өсөж, сүүлийн зургаан долоо хоногийн дээд түвшинд хүрлээ. Сүүлийн байдлаар тонн нь 13 мянга гаруй ам.доллароор арилжаалагдаж байна.
Харин хөнгөн цагааны үнэ 1.2 хувиар буурч, тонн нь 3563 ам.доллар болсон бол бусад суурь металлуудын ханш өсөлттэй байна.