logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    П.Түмэнзаяа
    Газрын тосны үнэ тогтворжиж, баррель нь 90 ам.доллароор арилжаалагдаж байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 15 10:25
    82

    Зургийг: Justin Hamel/Bloomberg

    (Bloomberg) -- АНУ болон Иран улс ойрын өдрүүдэд энхийн хэлэлцээний хоёр дахь шатны уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байгаатай зэрэгцэн газрын тосны үнэ тогтворжих төлөвтэй байна.

    Мягмар гарагт тав орчим хувиар буурсан брент төрлийн газрын тос баррель нь 94 ам.доллар орчимд, харин WTI төрлийн газрын тос баррель нь 90 ам.доллароор арилжаалагдаж байна.

    Хэрэв мөргөлдөөн даамжрах эрсдэл буурвал Ойрх Дорнодын газрын тосны нийлүүлэлт үе шаттайгаар сэргэж, эхний дөрвөн долоо хоногт олборлолт өдөрт 2-3 сая баррелиар нэмэгдэх боломжтой гэж “ANZ Group Holdings”-ийн шинжээчид тооцоолжээ.

    Мөн өнгөрсөн долоо хоногт АНУ-ын түүхий газрын тосны нөөц 6.1 сая баррелиар нэмэгдсэн байж магадгүйг тус улсын Газрын тосны хүрээлэн мэдээлж байв. Хэрэв энэ үзүүлэлт албан ёсны мэдээллээр баталгаажвал тус улсын газрын тосны нөөц найман долоо хоног дараалан өссөн тохиолдол болох юм.

    Cэтгэгдэл бичих