logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    “Goldman Sachs” $6.5 тэрбумын бонд гаргалаа
    Brian Smith, Davide Barbuscia, Gerson Freitas Jr.
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 14 16:45
    164

    Зургийг: Michael Nagle/Bloomberg

    (Bloomberg) -- “Goldman Sachs Group” 6.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын зэрэглэлийн бонд шинээр гаргалаа. Тус банк I улирлын гүйцэтгэлээр бондын арилжааны дүн доошилсныг мэдээлсний дараа хувьцааны ханш нь 1.87 хувиар буурч, арилжааг хаасан байна. Иймд шинээр бонд гаргаж, хөрөнгө оруулагчдын сонирхлыг тандахаар зорьж буйг онцолжээ.

    Өрийн хэрэгслийн  ханшийг тогтоох үед тогтмол хүүтэй бондуудын хүүгийн түвшин 0.25 нэгж хувиар багасаж, АНУ-ын Засгийн газрын бондоос нэг хувийн зөрүүтэй гарсан байна.

    Оны эхний улиралд “Goldman Sachs” АНУ-ын зургаан банк дундаас бонд гаргалтаараа тэргүүлж, Засгийн газрын бондтой харьцуулахад хүүгийн зөрүүг түүхэн доод түвшинд тогтоож байсан юм. Хэдий тийм боловч Ираны дайн, хиймэл оюуны нөлөөлөл зэрэг нь зах зээлд савлагаа үүсгэж, санхүүжилтийн орчныг илүү сорилттой болгоод байна.

    Cэтгэгдэл бичих