logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Батбуян
    Ираны дайн газрын тосны арилжаанд юанийн эзлэх орон зайг тэлж байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 14 16:35
    306

    Зургийг: China Photos/Getty Images/Bloomberg

    Ам.доллароор хийгддэг дэлхийн худалдааны 20 хувийг түүхий газрын тос бүрдүүлдэг

    (Bloomberg) -- Иран улс Ормузын хоолойгоор нэвтрэх хөлөг онгоцнуудаас юаниар хураамж авч буй нь энэхүү валютын эрэлт нэмэгдэхэд нөлөөлж байна.

    Ойрх Дорнодын дайн эхэлснээс хойш юаниар хийгдэх түүхий газрын тосны арилжаа эрс өссөн байна. Тухайлбал: CIPS буюу БНХАУ-ын хил дамнасан банк хоорондын төлбөрийн системээр нэг өдрийн дотор 1.22 их наяд юаньтай тэнцэх гүйлгээ хийгдсэн нь түүхэн дээд үзүүлэлт болжээ.

    Ираны дайн нь петро-долларын ноёрхлыг ганхуулж, петро-юанийн эрэн үе эхлэх гол хөшүүргүүдийн нэг болж магадгүй гэж “Deutsche Bank”-ийн стратегич Малика Сачдева мэдэгдсэн байна. Хэдий тийм боловч олон улсын худалдаанд юанийн эзлэх хувь ам.доллартой харьцуулахад бага хэвээр байгаа аж.

    Түүхий газрын тос нь ам.доллароор хийгддэг дэлхийн худалдааны 20 хувийг дангаараа бүрдүүлдэг. Энэ утгаараа газрын тосны ханшийг юаниар тогтоодог болж, төлбөр тооцооны шилжилт гарвал дэлхийн мөнгөний систем дэх ам.долларын ноёрхол эрс сулрах юм.

    Сүүлийн жилүүдэд БНХАУ болон Ойрх Дорнодын эдийн засгийн харилцаа бэхжиж, албаныхан газрын тосны арилжааны дэд бүтцийг Шанхайд хөгжүүлж байна. Мөн БНХАУ CIPS системээ өргөтгөж, Ойрх Дорнодын түншүүдийг багтаасан олон улсын дижитал валютын платформыг судалж байгаа аж.

    Cэтгэгдэл бичих