logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Батбуян
    Ираны дайн эхэлсэн эхний нэг сард БНХАУ-ын экспортын өсөлт саарч, импорт нь эрчимжлээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 14 16:15
    215

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    БНХАУ-ын импорт гуравдугаар сард 2021 оноос хойших өндөр дүнгээр өсөв

    (Bloomberg) -- БНХАУ-ын экспортын өсөлт гуравдугаар сард огцом удааширсан бол импорт нь эрчимжлээ. Үүнд улирлын чанартай хүчин зүйлс болон дайнтай холбоотой эрчим хүчний нийлүүлэлтийн асуудал зэрэг голлон нөлөөлжээ.

    Өнгөрсөн сард тус улсын экспорт өмнөх оны мөн үеэс 2.5 хувиар өссөнийг Гаалийн ерөнхий газар нь мэдээлсэн байна. Энэ нь хоёрдугаар сарын өсөлт болох 40 хувьтай харьцуулахад тааруу үзүүлэлт боллоо. Харин тайлант хугацаанд импорт нь 28 орчим хувиар буюу 2021 оны эцсийн үеэс хойших өндөр дүнгээр өсөж, худалдааны тэнцэл нь 51 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна.

    БНХАУ-ын импортын нийлүүлэлт эрчимжихэд боловсруулсан газрын тосны бүтээгдэхүүн болон бусад түүхий эдийн худалдан авалт нэмэгдсэн нь түлхэц болжээ.

    Тайвань болон Хонконгоос бусад зах зээлийг чиглэх олон улсын тээвэрлэлт саараад байна. Тухайлбал: гуравдугаар сард БНХАУ-аас АНУ-д хийсэн экспорт 26 орчим хувиар буурчээ. Ингэснээр хоёрдугаар сард хоёр оронтой тоогоор буурсан уналт нь гүнзгийрсэн дүр зурагтай байна.

    Cэтгэгдэл бичих