logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    “Монголын төмөр зам” ТӨХК-ийн орлого 2025 онд 2.4 дахин өсөж, ₮291.7 тэрбум хүрчээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 14 15:00
    132

    Зургийг: mtz.mn

    “Монголын төмөр зам” ТӨХК: 2026 онд 18 сая тонн ачаа тээвэрлэж, нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ

    “Монголын төмөр зам” ТӨХК-ийн борлуулалтын орлого 2025 онд өмнөх оноос 2.4 дахин нэмэгдэж, 291.7 тэрбум төгрөг болсныг аудитлагдсан тайландаа мэдээллээ. Тус компанийн татварын дараах цэвэр ашиг нь 38.2 тэрбум төгрөг хүрч, өмнөх оноос 26 орчим хувиар өсжээ.

    “Монголын төмөр зам”-ын 2025 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар нийт 36.1 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн тул хязгаарлалттай дүгнэлт өгснийг Үндэсний аудитын газар мэдээлсэн байна.

    Тайлант хугацаанд тус компани нийт 8575 тонн ачаа тээвэрлэж, ачаа тээврийн төлөвлөгөөг 14.1 хувиар давуулан биелүүлжээ.

    Сүүлийн байдлаар буюу 2026 оны эхний улирлын байдлаар өөрийн эзэмшлийн төмөр замын суурь бүтцээр гурван сая тонн ачаа тээвэрлэснээ мэдээлэв.

    “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хэрэгжүүлж буй Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын нэгдүгээр үе шатын санхүүжилтэд шаардлагатай 300 тэрбум төгрөгийн бондыг 2025 онд биржийн бус зах зээлд гаргах зөвшөөрөл олгосон байна.

    Cэтгэгдэл бичих