logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Батбуян
    АНУ-ын тэнгисийн цэргийн хүч Ормузын хоолойн хөдөлгөөнийг хаах ажиллагааг эхлүүлэв
    Kate Sullivan, Skylar Woodhouse, Alex Longley
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 14 09:00
    419

    Зургийг: Altaf Qadri/AP/Bloomberg

    АНУ, Ираны талуудын 14 хоногийн гал зогсоох тохиролцооны хугацаа ирэх долоо хоногт дуусгавар болно

    (Bloomberg) -- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Техранд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлэхээр тэнгисийн цэргийн хүчээ ашиглан, Ормузын хоолойг хаах ажиллагааг эхлүүллээ. Тодруулбал: Дональд Трампын олгосон хугацаа дуусгавар болсноор АНУ-ын зүүн эргийн цагаар даваа гарагийн 10.00 цагт Ормузын хоолойг хаах ажиллагаа эхэлсэн байна. Ингэснээр иИраны боомтууд болон эргийн бүс рүү орох, гарах бүх хөлөг онгоцнуудыг саатуулах юм.

    Дэлхий даяар эрчим хүчний хямрал тохиогоод буй үед энэ нь байдлыг улам хурцатгах эрсдэлтэй байна. Хэдий тийм боловч АНУ болон Иран дараагийн шатны яриа хэлэлцээг хийхээр төлөвлөж байгааг ойрын эх сурвалжууд мэдээллээ. Талууд 14 хоногийн гал зогсоох тохиролцоо ирэх долоо хоногт дуусгавар болохоос өмнө шинэ хэлэлцээ эхлүүлэхээр зорьж буйг тодотгов.

    Түүнчлэн Дональд Трамп “Иран улс АНУ-ын засаг захиргаатай холбогдон, энхийн хэлэлцээ хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн” гэж мэдээлсэн байна. Мөн ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан АНУ-тай хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ мэдэгджээ.

    Cэтгэгдэл бичих