logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Хиймэл оюун
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Батбуян
    PwC: Цөөхөн компаниуд л хиймэл оюунаас эдийн засгийн үр ашиг бий болгож байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 13 16:30
    214

    Зургийг: Ying Tang/NurPhoto/Getty Images/Bloomberg

    Хиймэл оюуны чиглэлд тэргүүлэгч компаниуд бүтээмжээс гадна өсөлтөд анхаардаг

    Хиймэл оюуны эдийн засгийн үр өгөөжийн 75 хувийг салбарын компаниудын ердөө 20 хувь нь хүртэж буйг “PwC”-ийн шинэ тайланд онцоллоо.

    Дэлхийн хэмжээний тус судалгаа нь 25 салбарын, гол төлөв Хөрөнгийн биржид бүртгэлтэй томоохон компаниудын 1200 гаруй удирдах албан тушаалтныг хамруулжээ. Хиймэл оюуныг хэрхэн нэвтрүүлсэн, үүнээс олж буй орлого, үр ашгийн өсөлт зэрэг талаар оролцогчдоос асуусан байна.

    Тэргүүлэгч компаниуд дан ганц бүтээмж бус, өсөлтдөө ч анхаарч байгааг тайланд дурджээ.

    Түүнчлэн эдгээр компани нь өсөлтийн боломжийг олж илрүүлэх, хянах, бизнесийн загвараа шинэчлэхдээ хиймэл оюун ухааныг ашиглах магадлал бусад компаниудаас ойролцоогоор 2-3 дахин өндөр байна. Ингэснээр салбарын тэргүүлэгч компаниуд болон туршилтын шатандаа гацсан дийлэнх бизнесүүдийн хооронд ихээхэн ялгаа үүссэнийг тайланд онцоллоо.

    Cэтгэгдэл бичих