logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    П.Түмэнзаяа
    БНХАУ-ын газрын ховор элементийн гол олборлогчид II улиралд үнээ нэмнэ
    Jessica Zhou
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 13 15:40
    227

    Зургийг: Nelson Ching; /Bloomberg

    БНХАУ-ын газрын ховор элемент олборлогч компаниудын хувьцааны ханш эрчимжлээ

    (Bloomberg) -- Газрын ховор элемент олборлогч БНХАУ-ын гол компаниуд II улиралд нийлүүлэх бүтээгдэхүүнийхээ үнийг мэдэгдэхүйц нэмэгдүүлж буйгаа зарлалаа. Тодруулбал: “Inner Mongolia Baotou Steel Union” болон “China Northern Rare Earth” компани II улиралд нийлүүлэх баяжмалынхаа үнийг өнгөрсөн улирлаас 45 хувиар нэмэгдүүлээд байна.

    Үүнтэй холбоотойгоор тус салбарын компаниудын хувьцааны ханш огцом өслөө. “Inner Mongolia Baotou Steel”-ийн хувьцааны ханш 8.5 хувиар, “China Northern Rare Earth Group”-ийн хувьцааны ханш 3.1 хувиар, “China Rare Earth Resources and Technology”-ийн хувьцааны ханш 2.5 хувиар өссөн байна.

    Сүүлийн нэг жилийн хугацаанд Бээжингийн зүгээс газрын ховор элементийн экспортын хяналтаа чангатгаж, тусгай зөвшөөрлийн тогтолцоо нэвтрүүлсэн нь дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулаад байгаа юм.  АНУ болон түнш орнууд нь нийлүүлэлтийн эх үүсвэрээ төрөлжүүлэх хүчин чармайлтаа эрчимжүүлж буй. Энэ асуудал ирэх тавдугаар сарын 14-15-нд болох АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын Төрийн тэргүүн Ши Жиньпин нарын уулзалтын гол сэдэв байх төлөвтэй байна.