logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    АНУ-ын томоохон банкнуудын хувьцаа 2023 оноос хойших хамгийн тааруу үзүүлэлттэй байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 13 14:42
    82

    Зургийг: Michael Nagle/Bloomberg

    АНУ-ын банкнуудын хувьцааны ханш “S&P 500 Index”-ээс 40 хувиар хямд байна

    (Bloomberg) -- АНУ-ын банкнууд ялангуяа хөрөнгө оруулалтын нэгжийн орлого нь цойлсноор 2025 оныг амжилттай үдсэнийг мэдээлж байсан ч зах зээлийн нөхцөл байдал орвонгоороо эргээд байна.

    Ойрх Дорнодын дайн, хувийн зээлийн сангууд эмзэг байгаа энэ үед АНУ-ын томоохон банкнуудын хувьцааны ханш 2023 оноос хойших хамгийн тааруу үзүүлэлттэй байна. Одоогоор эдгээр хувьцаа хямд байгаа ч энэ долоо хоногт банкнууд тайлангаа танилцуулах үед  эргэн сэргэх боломжтой байгаа аж. Тухайлбал: “KBW Bank Index” оны эхний улиралд зургаан хувиар буурчээ. Харин өмнөх оны мөн үед 29 хувиар өсөж, “S&P 500 Index” болон “Nasdaq 100 Index”-ийг хол давж байсан юм.

    BANK.png

    Дөрөвдүгээр сар гарсаар банкнуудын хувьцааны ханш долоон хувиар өсөөд буй ч баасан гарагт 1.1 хувиар буурсан байна. Ирэх 12 сарын ханш ашиг хоёрын харьцаа нь ердөө 12 байгаа нь жишиг индексээс 40 хувиар хямд үзүүлэлт болж байна.

    Энэ даваа гарагт гол банкнуудаас “Goldman Sachs” тайлангаа танилцуулах бол бусад том банкнууд долоо хоногийн эцсээр I улирлын гүйцэтгэлээ хөрөнгө оруулагчдад нээлттэй нийтэлнэ.

    Ерөнхийдөө шинжээчид “S&P 500 Index”дэх санхүүгийн салбарын компаниудын ашиг 16 хувиар өснө гэж төсөөлж буй нь бусад салбарын дундаж болох 12.5 хувиас өндөр байна. Хэдий тийм боловч тоон үзүүлэлтүүдээс илүүтэйгээр хөрөнгө оруулагчид хувийн зээлийн сангуудын цаашдын төлөв, бодлогын хүү, Ираны дайн эдийн засаг болон инфляцад хэр нөлөөлөх талд банкнуудын удирдлагууд ямар байр суурьтай байгаад анхаарлаа хандуулж буй.  Тэр дундаа баррель нь 100 ам.доллар давсан газрын тосны үнийн талаарх сэтгэгдэл, төсөөлөлд төвлөрөхөөр байна.

    Cэтгэгдэл бичих