
Зургийг: AFP/Getty Images/Bloomberg
(Bloomberg) -- БНХАУ-ын цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй автомашины экспорт гуравдугаар сард 140 хувиар өсөж, дээд түвшинд хүрснийг тус улсын Суудлын автомашины холбоо мэдээллээ.
АНУ Ираны мөргөлдөөний улмаас олон улсад нефтийн үнэ савлаж, цахилгаан автомашины эрэлт өсөж байна.
Тайлант хугацаанд БНХАУ-ын үйлдвэрлэгчид олон улсын зах зээлд 349 мянган нэгж цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй автомашин нийлүүлжээ.
Үүний гуравны нэгийг “BYD” брэндийн автомашин бүрдүүлсэн байна. Мөн “Geely”, “Chery” брэндийн автомашинуудын борлуулалтад эзлэх хувь хэмжээ өндөр байгаа аж.
Тайланг танилцуулсны дараа компаниудын хувьцааны ханш ногоон бүсэд шилжлээ.
Сүүлийн нэг сарын хугацаанд Ази даяар зохион байгуулсан автомашины “showroom” арга хэмжээнүүдэд оролцогчдын идэвх өндөр байсныг зах зээлийн шинжээчид онцолж байна.
Шатахууны үнийн хэлбэлзлээс болгоомжилж, цахилгаан автомашины зах зээл эргэн сэргэж эхэлсний дохио гэдгийг дурдсан ч хэр урт хугацаанд эерэг нөлөө үзүүлэх нь тодорхойгүй гэдгийг эрчим хүч, технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг “CUI” компани тодотгов.