logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Суудлын автомашины импорт өмнөх оны мөн үеэс 47 хувиар буурч, шатахууны импорт 42.8 хувиар өсөв
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 13 10:40
    341

    Зургийг: С.Батсайхан

    Оны эхний гурван сард улсын хэмжээнд 19,000 гаруй суудлын автомашин импортолжээ

    Монгол Улс 2026 оны эхний гурван сарын хугацаанд 804.7 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн 618 сая ам.доллароор импортолсон нь өмнөх оны мөн үеэс 10.2 хувиар өссөн байна. Үүнээс 321.6 мянган тонн автобензин импортолсон нь 42.8 хувиар нэмэгджээ. Мөн дизель түлшний импорт сүүлийн гурван жилийн дээд түвшинд хүрч өссөн байна.

    13-2.JPG

    Ойрх Дорнодын дайны улмаас дизель түлш болон АИ-92 төрлөөс бусад төрлийн автобензиний үнэ өссөн нь уул уурхай, зам тээвэр, хөдөө аж ахуй зэрэг салбарт шууд нөлөөлж, эдийн засаг инфляцад томоохон сорилт дагуулаад байна.

    Засгийн газар ОХУ-аас дизель түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр зургаан сараас доошгүй хугацаагаар худалдан авах санал тавьснаа мэдээлсэн юм. Мөн хөдөө аж ахуй, уул уурхайн салбарын гол түүхий эд болох аммиакийн шүүний тогтвортой нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. Эдгээр асуудлаар хоёр тал тусгайлсан хэлэлцээр байгуулах саналтай байгаагаа илэрхийлжээ.

    13-4.JPG

    Нефтийн бүтээгдэхүүний импорт нэмэгдэж буй ч автомашины импорт сүүлийн гурван жилийн доод түвшинд хүрч, буурсан байна. I-III сард улсын хэмжээнд нийт 19 мянга гаруй суудлын автомашин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 47 хувиар буурсан үзүүлэлт боллоо. Мөн ачааны 5524 автомашин худалдан авсан нь 2025 оны мөн үеэс 15 хувиар буурсныг Гаалийн ерөнхий газар мэдээлэв.

    Үүний зэрэгцээ тээврийн хэрэгслийн сэлбэг, эд анги импортоор худалдан авсан үнийн дүн өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50 орчим хувиар буурсныг статистик мэдээлэл харуулж байна.

    Cэтгэгдэл бичих