logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    Инфляцын 7.4 хувийн 2.1 хувь нь махны үнийн өсөлтөөр тайлбарлагдаж байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 10 16:10
    90

    Зургийг: С.Батсайхан

    Улсын хэмжээнд 2025 оны эцсийн байдлаар нийт малын тоо 58.1 сая болж, өмнөх оноос 445.1 мянган толгойгоор буюу 0.8 хувиар өсөв

    Өнгөрсөн оны зунаас хойш махны үнийн өсөлт инфляцад сар бүр илүү өндөр нөлөө үзүүлж байгаа бөгөөд гуравдугаар сард улсын хэмжээнд инфляцын түвшин 7.4 хувьтай гарснаас 2.1 нэгж хувийг нь махны үнийн өсөлт бүрдүүлсэн байна.

    Малын тоо толгой хорогдож, цөөрснөөр махны үнэ эрчимтэй өсдөг. Тухайлбал: 2025 онд махны үнэ 20.1 хувиар өссөн нь 2018 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон юм.

    Covid-19 цар тахлаас хойш Монгол Улсын нийт малын тоо толгой буурсаар байгаа бөгөөд 2022 оны оргил үед 71.1 сая толгой хүрсэн бол 2025 оны эцэст 58.1 сая болжээ.

    2023-2024 оны зудын улмаас зүй бусаар хорогдсон малын тоо толгой эрс нэмэгдэж, нийт 14.3 сая толгой мал хорогдсон. Харин 2025 онд харьцангуй тогтворжиж, 0.8 хувиар нэмэгджээ.

    Малын тоо толгой хорогдохтой зэрэгцээд хөдөө аж ахуйн салбар өнгөрсөн жилүүдийг тааруу үзүүлэлттэй өндөрлүүлж, 2023 онд 8.9 хувиар, 2024 онд 28.7 хувиар агшжээ. Малын тоо толгой цөөрснөөр сүү, ноос, ноолуур зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрс буурч, салбарыг доош нь татдаг.

    Cэтгэгдэл бичих