logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    П.Түмэнзаяа
    “Berkshire Hathaway” Уоррен Баффетыг албан тушаалаа өгснөөс хойш анх удаа иений бонд гаргалаа
    Takahiko Hyuga
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 10 15:40
    235

    Зургийг: Akio Kon/Bloomberg

    (Bloomberg) -- “Berkshire Hathaway” компани 272.3 тэрбум иен буюу 1.7 тэрбум ам.доллартой тэнцэх иенээр нэрлэсэн бонд гаргалаа. Энэ нь тус компанийн Гүйцэтгэх захирал Уоррен Баффет өнгөрсөн оны 12 дугаар сард албан тушаалаа хүлээлгэн өгснөөс хойших анхны иений бондын арилжаа болж байна. Мөн “Berkshire Hathaway”-ийн түүхэн дэх гурав дахь том иений бонд боллоо.

    Зургаан транчаас бүрдэх бондууд нь 3-30 жилийн хугацаатай, үүнээс 10 жилийн хугацаатай бондын хүүгийн зөрүү жишиг хүүгээс 90 суурь нэгжээр өндөр буюу 3.084 хувийн купонтой тогтжээ.

    “Berkshire Hathaway” нь Японы томоохон худалдааны компаниудын хувьцааг эзэмших зэргээр тус улс дахь хөрөнгө оруулалтаа өргөжүүлж байна. Тухайлбал: саяхан даатгалын “Tokio Marine Holdings” компанид 300 тэрбум иений хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон аж.

    Ойрх Дорнодын хурцадмал байдлаас шалтгаалан Японы Засгийн газрын бондууд савлагаатай байгаа ч “Berkshire Hathaway”-ийн иений бонд хөрөнгө оруулагчдыг ихээр татаж байна.

    Cэтгэгдэл бичих