logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    БНХАУ-д тансаг зэрэглэлийн автомашины эрэлт сул байснаар “Mercedes”-ийн борлуулалтын уналт гүнзгийрлээ
    William Wilkes
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 10 15:00
    74

    Зургийг: Bloomberg

    (Bloomberg) -- 2026 оны эхний улиралд Германы автомашин үйлдвэрлэгч “Mercedes-Benz” группийн олон улсын нийлүүлэлт зургаан хувиар буурч, 500 мянгаас доошиллоо. БНХАУ-д өрсөлдөөн ихтэй байгаатай холбоотойгоор борлуулалт нь буурснаар Европ болон АНУ дахь өсөлтийг хойш татжээ.

    Тайлант хугацаанд “Mercedes-Benz”-ийн БНХАУ дахь борлуулалт 27 хувиар буурч, IV улирлын 19 хувийн уналт гүнзгийрсэн байна.

    БНХАУ-д тансаг зэрэглэлийн автомашины эрэлт сул хэвээр байгаатай зэрэгцэн дотоодын брэндүүд нь зах зээлийн хувиа нэмэгдүүлсээр байгаа юм.

    Харин энэхүү өрсөлдөөнд тэсвэрлэхийн тулд компани тэргүүлэх загвар болох “Mercedes-Benz S-Class”-аа шинэчлээд буй. Ингэснээр БНХАУ-ын “Huawei Technologies” компанийн “Maextro S800” седан зэрэг гол өрсөлдөгчдөөс зах зээлээ хамгаалахыг зорьж буй.

    Cэтгэгдэл бичих