logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    S&P Global: Ираны дайн IV сард намжих төлөвтэй ч үр нөлөө нь хэдэн сар үргэлжилнэ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 10 14:00
    193

    Зургийг: gccbusinesswatch.com

    АНЭУ, Кувейт, Катарын Төв банкнууд банкны системийг дэмжих арга хэмжээ авна

    “S&P Global Ratings” агентлагаас дөрөвдүгээр сард Ираны дайн намжиж, Ормузын хоолой нээгдэх төлөвтэй ч зарим доголдол хэдэн сар үргэлжлэх магадлалтайг анхаарууллаа.

    Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн зарим улсын Төв банкнаас дайны үр дагаврыг даван туулахад зориулсан арга хэмжээ авахаа зарласан байна. Тухайлбал: Арабын Нэгдсэн Эмират, Кувейт, Катар зэрэг улсын Төв банк арилжааны банкнуудын хөрвөх чадварыг нэмэгдүүлж, заавал байлгах хөрөнгийн хэмжээнд уян хатан нөхцөлөөр хангахаар шийдвэрлэжээ.

    Эдгээр арга хэмжээ нь банкнуудад дахин санхүүжилтийн боломж олгож, үргэлжлүүлэн зээл нийлүүлэхэд туслах аж.

    Түүнчлэн эдгээр улсын Засгийн газруудын хувьд банкны системээ дэмжих хангалттай нөөцтэй. Өмнөх хямралуудын үеэр ч их хэмжээний туслалцаа үзүүлж байсан юм. Жишээлбэл: Үндэсний баялгийн томоохон сан бүхий Кувейт улсын хөрвөх чадвар өндөртэй хөрөнгийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүнээс нь зургаа дахин өндөр байгаа аж.

    Одоогоор “S&P Global Ratings” агентлагаас бүс нутгийн банкнуудын зээлжих зэрэглэлийг өөрчлөх шаардлагагүй гэж үзсэн байна. Эрсдэл нэмэгдэж, ашигт ажиллагаа буурахаар байгаа ч бодлогын хүү төсөөлснөөс бага хувиар буурчээ.

    Мөн Засгийн газраас  хангалттай дэмжлэг авч байгаа тул банкнуудын төлөвийг тогтвортой хэвээр үлдээх нь зүйтэй гэж тайлбарласан юм.

    Cэтгэгдэл бичих