logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Есүйхулан
    МХБ: ЗГДҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжааг IV/15-нд зохион байгуулна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 10 13:30
    40

    Зургийг: Э.Тэнгис

    Засгийн газрын дотоод үнэт цаас нь хөрөнгийн зах зээл дээрх төгрөгийн бондын суурь хүү буюу өгөөжийн муруйг тогтоодог, хөрөнгө оруулагчдын хувьд эрсдэлгүй, хөрвөх чадвар сайтай санхүүгийн хэрэгсэл

    Хямдруулалттай, 52 долоо хоног, купонтой Засгийн газрын богино хугацаат дотоод үнэт цаасыг Монголын Хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ.

    Анхдагч зах зээлийн арилжааг 2026 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 10.00 цагт зохион байгуулахаар болсныг Монголын Хөрөнгийн бирж мэдээлсэн юм. Ингэхдээ нэг бүр нь 100 мянган  төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 50 мянган ширхэг хямдруулалттай, купонтой ЗГДҮЦ-ыг тус тус олон нийтэд санал болгож, нийт 10 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх юм байна.

    Арилжаалах үнэт цаасны нийт дүн таван тэрбум төгрөг бөгөөд нэг оролцогчид хуваарилах саналын хязгаар 25 хувь байхаар төлөвлөжээ.

    Cэтгэгдэл бичих