logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    “Entrée Resources” Оюутолгойн лицензийн асуудалд Монгол Улсын Засгийн газарт санал хүргүүлжээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 10 11:00
    288

    “Entrée Resources” компани “Оюутолгой” төслийн тусгай зөвшөөрлийн эзэмшилтэй холбоотой удаан хугацаанд үргэлжилж буй асуудлыг шийдэх зорилгоор гуравдугаар сарын эцсээр Монгол Улсын Засгийн газарт албан ёсны санал хүргүүлсэн болохоо мэдээллээ.

    Тус компани Оюутолгойн бүлэг ордын Шивээ Толгой, Жавхлант талбайн лицензийг “Оюу Толгой” ХХК-д шилжүүлэх ажлыг эцэслэхэд холбогдох албан тушаалтнуудтай хамтран ажилласаар байгаа юм. Шилжүүлэлтийг дуусгах нь төслийн талбайн цаашдын хөгжүүлэлтэд тулгарсан саад, үйл ажиллагааны тодорхойгүй байдлыг арилгахад нэн чухал болохыг онцолж байна.

    Тиймээс хамтарсан компаниар дамжуулан эзэмшдэг тэдгээр лицензийг одоо хүчин төгөлдөр гэрээний дагуу “Оюу Толгой” ХХК-д шилжүүлэх, Засгийн газрын эзэмших 34 хувийг тусгай рояалтигаар орлуулах саналуудыг тусгасан байна.

    Энэхүү санал нь Монгол Улсын Засгийн газартай цаашид хийх хэлэлцээрийн суурийг тавих зорилготойг мөн мэдээлжээ.

    Cэтгэгдэл бичих