logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    П.Түмэнзаяа
    Саудын Араб олборлолт нь буурсныг мэдээлснээр газрын тос 2 өдөр өсөлтөө хадгалав
    Anthony Di Paola
    Rong Wei Neo
    Alex Longley
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 10 10:00
    192

    Зургийг: Eddie Seal/Bloomberg

    Газрын тосны фьючерс өнгөрсөн оны зургаадугаар сараас хойших хамгийн огцом уналттай арилжааны 7 хоногийг хаана

    (Bloomberg) -- Саудын Арабын эрчим хүчний дэд бүтэц Ираны халдлагын улмаас олборлолт нь өдрийн дүнгээр 600 гаруй мянган баррелиар буурсныг мэдээлсний дараа газрын тосны үнэ арилжааны сүүлийн хоёр өдөр ногоон бүсэд хадгалагдлаа.

    Хэдий тийм боловч фьючерс ханш нь өмнөх оны зургаадугаар сараас хойших хамгийн тааруу арилжааны долоо хоногийг үдэх төлөвтэй байна. Мягмар гарагийн арилжааг 1.2 хувийн өсөлттэй хаасан брент төрлийн газрын тосны үнэ баррель нь 97 ам.долларт хадгалагдлаа. Арилжааны долоо хоногийн эхэнд АНУ болон Иран гал зогсоохоор тохиролцсоноос хойш 10 гаруй хувиар буурчээ.

    Саудын Арабын Улаан тэнгисээр дамжуулан газрын тос экспортлоход ашигладаг east-west дамжуулах хоолойн станц халдлагад өртөж, экспорт нь өдрийн дүнгээр 700 мянган баррелиар буураад байгаа аж.

    Мөн Ираны дайнаас үүдэлтэй зах зээлийн тогтворгүй байдал эрчим хүчний үнийг хөөрөгдөж байгаагаас “Intercontinental Exchange” компани брент төрлийн газрын тос болон Европын дизель түлшний фьючерс гэрээний барьцаа хөрөнгийн шаардлагыг мэдэгдэхүйц нэмэгдүүлжээ. Тодруулбал: брент төрлийн газрын тосны ойрын хугацааны фьючерс гэрээний маржин дайны өмнөх үеэс хоёр дахин нэмэгдэж, 11 мянган ам.доллар давсан байна. Харин дизель түлшний гэрээний маржин дөрөв дахин өсөж, бараг 21 мянган ам.доллар хүрчээ. 

    Cэтгэгдэл бичих