logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    “Samsung” Вьетнамд чип савлах үйлдвэр барихад $4 тэрбумын хөрөнгө оруулна
    Nguyen Xuan Quynh, Nguyen Dieu Tu Uyen, Yoolim Lee
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 10 09:35
    155

    Зургийг: David Paul Morris/Bloomberg

    2024 оны байдлаар “Samsung Electronics” компани Вьетнамд 23.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад байна

    (Bloomberg) -- “Samsung Electronics” компани Вьетнамд үйл ажиллагаагаа өргөжүүлж, чип савлагааны үйлдвэр байгуулахад дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна.

    Үйлдвэрийн бүтээн байгуулалтыг тус улсын хойд бүсийн Тхай Нгуен мужид үе шаттайгаар хэрэгжүүлэх  ба эхний шатанд хоёр тэрбум ам.доллар зарцуулна. Одоогоор тус төслийн хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг боловсруулах ажил хийгдэж буйг Вьетнамын Сангийн яам мэдэгджээ.

    “Samsung Electronics” 2008 онд Вьетнамд анхны үйлдвэрээ байгуулж байсан бөгөөд түүнээс хойш олон улс дахь хамгийн томд тооцогдох гар утас үйлдвэрлэлийн бааз нь болж хөгжөөд буй.

    Олон улсын компаниуд БНХАУ-аас үйлдвэрлэлээ төрөлжүүлж, АНУ-тай үүссэн худалдааны зөрчлөөс үүдэх эрсдэлийг бууруулах стратеги барьж буй үед Ази тивд хамгийн хурдацтай өсөж буй эдийн засгуудын нэг болох Вьетнам улс нь үйлдвэрлэлээ тэлэх томоохон төвд тооцогдож байна.

    2024 оны байдлаар “Samsung Electronics” компани тус улсад 23.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, 90 мянган ажлын байр бий болгожээ.

    Cэтгэгдэл бичих