logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Инчоны нисэх буудалд 14 сар гацсан иргэнд БНСУ нөхөн төлбөр олгох ёстой гэж НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл дүгнэв
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 09 16:35
    276

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    Орогнол хүсэх зорилгоор БНСУ-д ирсэн Конго улсын иргэнийг 2020 оны II сараас 2021 оны IV сар хүртэлх хугацаанд нисэх буудлын дамжин өнгөрөх хэсэгт байлгажээ

    Инчоны нисэх буудлын дамжин өнгөрөх хэсэгт 14 сарын турш саатуулагдсан 52 настай Конго улсын иргэнд нөхөн төлбөр олгож, цаашид үүнтэй төстэй зөрчил гарахаас сэргийлэх алхмууд авахыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс БНСУ-д хандан уриалсныг нийтийн эрх ашгийн төлөөх хуульчдын "Duroo" холбооноос лхагва гарагт мэдээлжээ.

    Орогнол хүсэх зорилгоор БНСУ-д ирсэн тус иргэнийг 2021 оны дөрөвдүгээр сар хүртэл 14 сарын турш нисэх буудлын дамжин өнгөрөх хэсэгт байлгасан нь хууль эрх зүйн тодорхой үндэслэлгүйгээр хүний эрх чөлөөг дур мэдэн хязгаарласан явдал гэж Хүний эрхийн зөвлөл дүгнэсэн байна. Энэ хугацаанд тэрбээр хүнлэг бус, хувийн орон зай бага, наад захын хэрэгцээт зүйлсээр дутагдсан нөхцөлд амьдарч байсныг онцолжээ.

    news-p.v1.20260408.0f7d4d4c9b5d49d38822dfc35602cfbb_P1.png

    Конго улсын иргэн 2020 оны хоёрдугаар сард дамжин өнгөрөх нислэгээр Инчонд бууж, дүрвэгчийн статус авах хүсэлтэй байгаагаа гаалийн ажилтанд мэдэгдсэн аж. "Duroo"-ийн мэдээлснээр түүнийг Уганда улсын дэмжлэгтэй зэвсэгт босогчдын бүлэгт хүчээр элсүүлсэн бөгөөд зургаан сарын дараа тэндээсээ оргон зугтсан байна.

    Нисэх буудлын дамжин өнгөрөх танхимд амьдарсан өдрүүд нь "там шиг байсан" хэмээн тэрбээр ярьжээ. Танхимын сандал дээр унтаж, хоол олж идэхийн тулд бусад зорчигчдоос гуйж, ихэнх үед төмсний чипс, усаар амь зогоож байсан тул байнга өвддөг байснаа дурссан байна.

    Cэтгэгдэл бичих