logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Есүйхулан
    Нөөцийн махны үнийг ₮2000-3000-аар нэмэгдүүлж, кг-ыг нь 15,000-18,000 төгрөгөөр худалдана
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 09 16:00
    546
    НЗДТГ: Компаниудын тавьсан шаардлагын дагуу хаврын хэрэгцээний махыг нэмэгдсэн үнээр худалдаалж эхэлнэ

    Нөөцийн мах бэлтгэн нийлүүлж буй аж ахуйн нэгж, компаниуд шатахууны асуудлаас үүдэн тээвэрлэлтийн зардал өсөж, нөхцөл байдал хүндэрч байгаа тул нийлүүлэлтийн үнийг нэмэгдүүлэх, компаниудад татаас өгөх зэрэг дэмжлэгийн арга хэмжээ авахыг хүссэн талаар НЗДТГ мэдээллээ. Тухайлбал: мах бэлтгэн нийлүүлж буй аж ахуйн нэгжүүд хонины махыг нэг кг-ыг нь 16 мянган төгрөгөөр, үхрийн махыг 19 мянган төгрөгөөр худалдаалах санал гаргасан аж. 

    Аж ахуйн нэгжүүдээс гарсан санал болон цаг үеийн  нөхцөлд байдалд үндэслэн дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс үхрийн махны үнийг нэг кг-ыг 3000 төгрөгөөр нэмэгдүүлж, 18 мянган төгрөг, хонины махыг 2000 төгрөгөөр нэмэгдүүлж, 15 мянган төгрөгөөр худалдаалахаар шийдвэрлэжээ. Мөн нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалах бөгөөд өргөтгөсөн худалдаа зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэсэн байна. 

    Нийслэлийн зүгээс цаашид махыг жижиглэнгээр худалдах борлуулалтын цэгийн тоог 200 гаруйгаар нэмж 600 болгохоор болсон байна. Түүнчлэн нөөцийн махыг ирэх долоо хоногийн даваа гарагаас сүлжээ дэлгүүрүүдээр борлуулахаар төлөвлөжээ.

    Харин үүнээс цааш нөөцийн махны үнэ нэмэгдэхгүй бөгөөд одоогийн бэлтгэсэн мах нийслэлчүүдийн дөрөв, тавдугаар сарын хэрэгцээг бүрэн хангана гэдгийг онцолж байна.

    Компаниудад өмнө нь худалдаалсан хонины махны зөрүүнд 1500 төгрөг, үхрийн маханд 2000 төгрөгийн зөрүүг тооцож олгохоор шийдвэрлснийг НЗДТГ мэдээллээ. 

    Cэтгэгдэл бичих