
Зургийг: ParliamentMN
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Цааш нь хэлэлцэх эсэх санал хураалтыг дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар явуулахаар боллоо.
Өргөсөн тангаргаасаа няцсан, УИХ-ын чуулганы ээлжит хуралдааны 30-аас дээш хувьд хүрэлцэн ирээгүй, санал хураалтад биечлэн оролцоогүй, гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа, дараа зөрчсөн бол УИХ-ын гишүүнээс эргүүлэн татахаар хуулийн төсөлд тусгасан. Мөн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол УИХ-ын чуулганаар нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр эгүүлэн татахаар тусгасан.
Энэхүү хууль нь хэт субьектив байдлаар хэрэгжих эрсдэлтэй, Парламентын ардчиллыг алдагдуулах магадлалтай. Мөн ёс зүйг бүрэн хуульчлах боломжгүй, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудалд цэцийг оролцуулах шаардлагагүй гэж зарим гишүүн үзэж байна.
Харин нөгөө талд гишүүдийг илүү хариуцлагатай болгож, Парламентад итгэх итгэлийг бэхжүүлэх зэрэг ач холбогдолтой гэдэг байр суурь гишүүд илэрхийлж буй.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа