logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    Масааки Каизүка: Японы Төв банк энэ сард бодлогын хүүг өсгөх магадлалтай
    Toru Fujioka
    Sumio Ito
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 09 14:30
    516

    Зургийг: Ko Tsuchiya/Bloomberg

    Дайны нөхцөл байдал инфляцын дарамт үүсгэж Японы эдийн засагт эрсдэл дагуулахаар байна

    (Bloomberg) -- Энэ сард инфляцыг хяналтдаа оруулах алхмаас хоцрохгүйн тулд Японы Төв банк бодлогын хүүг нэмэгдүүлэх магадлалтайг тус банкны Гүйцэтгэх захирал асан Масааки Каизүка “Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа онцоллоо.

    Тэрбээр Японы Төв банкны байр сууринд байсан бол одоо арга хэмжээ авах цаг нь болсон гэдгийг тодотгосон байна. Мөн Ойрх Дорнодын дайн эдийн засгийн орчинд дарамт үүсгэж буй үед хэрэглээний үнийн индекс хүлээлтээс давж огцом өсөж эхэлбэл бодлогын хариу арга хэмжээ авахад оройтох эрсдэлтэйг дурджээ.

    Иран АНУ-ын талууд гал зогсоох тохиролцоонд хүрч, газрын тосны үнийн өсөлт намжаад байна. Хэдий тийм боловч дайн эхлэхээс өмнөх үетэй харьцуулахад дээгүүр түвшинд байгаа нь зардал өсөхөд нөлөөлж, Японы эдийн засагт дарамт болох төлөвтэй байгаа аж.

    Дөрөвдүгээр сарын 28-нд мөнгөний бодлогын ээлжит хурлын шийдвэрийг танилцуулахаас өмнө Японы Төв банкны тэргүүн Казүо Үэда бодлогын хүүгийн шийдвэртэй холбоотой урьдчилсан дохио өгөх эсэхийг зах зээлийн шинжээчид анхааралтай ажиглаж байна.

    Cэтгэгдэл бичих