logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Тансаг зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Батбуян
    АНУ, Ираны дайн завсарласнаар дэлхийн хамгийн чинээлэг 500 хүний хөрөнгө $256 тэрбумаар нэмэгдэв
    Devon Pendleton
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 09 12:00
    195

    Зургийг: Michael Nagle/Bloomberg

    (Bloomberg) -- АНУ болон Ираны гал зогсоох тохиролцооны дараа хувьцааны зах зээл цойлсноор дэлхийн хамгийн чинээлэг 500 эрхмийн нийт хөрөнгийн хэмжээ лхагва гарагт 256 тэрбум ам.доллароор өслөө. Энэ нь "Bloomberg"-ийн тэрбумтнуудын индексэд бүртгэгдсэн нэг өдрийн хамгийн өндөр дүнтэй өсөлтүүдээс хоёрдугаарт бичигдэх үзүүлэлт болов.

    “Meta Platforms”-ийн Гүйцэтгэх захирал Марк Закербергийн хөрөнгө 12.8 тэрбум ам.доллароор нэмэгдэж, хөрөнгийн өсөлтөөрөө тэрбумтнуудын индексийг тэргүүлжээ. Мөн “LVMH”-ийн Бернард Арно болон “Google”-ийн хамтран үүсгэн байгуулагч Ларри Пэйж, Сергей Брин нарын хөрөнгө тус тус найман тэрбум ам.доллароор нэмэгдсэн байна.

    Түүнчлэн тэрбумтнуудын индексэд багтсан 61 хүний хөрөнгө тус бүр нэг тэрбум гаруй ам.доллароор өсжээ. Хэдий тийм боловч энэхүү өсөлт нь тэрбумтнуудын 2026 онд амссан алдагдлыг нөхөж чадаагүй аж.

    Одоогоос жил гаруйн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тарифын арга хэмжээгээ 90 хоногоор хойшлуулсны дараа "Bloomberg"-ийн тэрбумтнуудын индекс нэг өдөрт 304 тэрбум ам.доллароор нэмэгдэж байсан нь индексийн түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй өсөлт болж байлаа.

    Энэ он гарснаар хамгийн чинээлэг 500 тэрбумтны алдсан нийт хөрөнгө 38.8 тэрбум ам.доллартой дүйцэж буй бөгөөд хөрөнгийнх нь нийт хэмжээ одоогоор 11.7 их наяд ам.доллартой тэнцэж байна.

    unnamed (1).jpg

    Cэтгэгдэл бичих