logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    П.Түмэнзаяа
    ОХУ-ын газрын тосны экспортоос бүрдүүлэх орлого Украины дайнаас хойших дээд түвшинд хүрэв
    Julian Lee
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 09 11:00
    325

    Зургийг: Emerov Sergey/Bloomberg

    ОХУ Ойрх Дорнодын дайнаас олох ашгаа тооцоолж төсвийн зарцуулалтаа 44 хувиар өсгөлөө

    (Bloomberg) -- Ойрх Дорнодын дайнаас үүдэлтэй газрын тосны үнийн өсөлтөөс их хэмжээний ашиг орлого олох урьдчилан тооцоололд суурилж ОХУ гуравдугаар сард төсвийн зарцуулалтаа эрс нэмэгдүүлсэн байна.

    “Bloomberg”-ийн тооцооллоор тус улсын төсвийн зарцуулалт хоёрдугаар сард өмнөх оны мөн үеэс 16 хувиар, гуравдугаар сард 44 хувиар өсжээ.

    Үүний зэрэгцээ I улирлын дүнгээр ОХУ-ын төсвийн алдагдал 4.6 их наяд рубль буюу 58.6 тэрбум ам.доллар хүрч, 2026 оны батлагдсан 3.8 их наяд рублиэс даваад буйг тус улсын Сангийн яамны дата харууллаа. Төсвийн алдагдал нь ийнхүү тэлээд буй ч сүүлийн нэг сарын газрын тосны үнийн өсөлт дөрөвдүгээр сараас эхлэн төсвийн орлогод дэмжлэг болно гэж үзэж байна.

    Сүүлийн байдлаар ОХУ-ын газрын тосны экспортоос бүрдүүлэх орлого Украины дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрчээ. Дөрөвдүгээр сарын тавны өдөр хүртэлх 28 хоногийн хугацаанд Москвагийн газрын тосны экспортоос бүрдүүлэх орлого 2.02 тэрбум ам.доллар хүрсэн нь 2022 оны зургаадугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.

    Тухайн хугацаанд ОХУ-ын газрын тосны жишиг үнэ баррель нь 116.05 ам.доллар хүрсэн нь сүүлийн 13 гаруй жилийн дээд үзүүлэлт болсон байна.

    Cэтгэгдэл бичих