logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Монгол Улсын ДНБ оны эхний 2 сард 7.6 хувиар өслөө
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 09 09:40
    210

    Зургийг: Э.Тэнгис

    Дотоодын нийт бүтээгдэхүүн 7.6 хувиар өсөхөд уул уурхайн салбар 5.1 хувийг нь бүрдүүлжээ

    Монгол Улсын эдийн засаг оны эхний хоёр сард өмнөх оны мөн үеэс 7.6 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

    Энэ нь 2025 оны жилийн өсөлттэй харьцуулахад сайн үзүүлэлт боловч гадаад, дотоод нөхцөл байдлаас хамаарч инфляц эрчимжих эрсдэл өндөр байгааг анхаарч, бага, дунд орлоготой иргэдээ дэмжих бодлого хэрэгжүүлэх шаардлагатайг эдийн засагчид тодотгож буй.

    Оны эхний хоёр сарын байдлаар уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 32.3 хувиар, үйлчилгээний салбарынх 4.2 хувиар өссөн нь дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд голлон нөлөөлжээ. Мөн хөдөө аж ахуйн салбар өмнөх оны мөн үеэс 10.5 хувь, үйлдвэрлэл, барилгын салбар 3.3 хувийн өсөлттэй гарсан байна.

    Харин улирлын нөлөөллийг арилган тооцоход эдийн засаг өмнөх сараас 0.3 хувиар өсжээ. Нийт 7.6 хувийн өсөлтийн 5.1 нэгж хувийг уул уурхай, олборлолтын салбар бүрдүүлэхэд нүүрсний олборлолт болон зэсийн баяжмалын үйлдвэрлэл тус тус 40 гаруй хувиар өссөн нь нөлөөлсөн аж. 

    Ойрх Дорнодын нөхцөл байдлаас үүдэн БНХАУ нүүрсний импортоо нэмэгдүүлж, нөөцөлж буй нь нүүрсний экспорт өсөхөд түлхэц болж байна. 

    Төсвийн Тогтвортой Байдлын Зөвлөлийн зүгээс 2026 онд эдийн засаг 5.7 хувиар өснө гэж тооцоолж буй. Харин олон улсын банк, санхүүгийн байгууллагууд Монгол Улсын эдийн засаг ойрын жилүүдэд дунджаар таван хувийн өсөлттэй байна гэж төсөөлж байгаа юм.  

    Cэтгэгдэл бичих