
Зургийг: С.Батсайхан
Гуравдугаар сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 7.4 хувьтай гарч, өмнөх сараас 1.2 хувиар эрчимжлээ. Гэхдээ өсөлтийн хурд өмнөх оны мөн үеэс 1.7 нэгж хувиар удааширсан байна.
2025 оны турш Монголбанкны зорилтот интервалаас өндөр байсан инфляц сүүлийн дөрвөн сарын хугацаанд Төв банкны зорилтот түвшинд хадгалагдаж байна.
Ойрх Дорнодын нөхцөл байдлаас үүдэн АИ-92-оос бусад төрлийн шатахууны үнэ нэмэгдсэн. Мөн махны үнэ өсөж байгаа зэргээс шалтгаалан хэрэглээний үнийн индекс эрчимжих эрсдэл нэмэгдэж байна.
Гуравдугаар сард хүнсний барааны бүлгийн үнэ улсын хэмжээнд болон Улаанбаатар хотод өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13.9-15.2 хувиар өсжээ. Тодруулбал: 7.4 нэгж хувийн 3.8 нэгж хувийг хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнэ бүрдүүлжээ. Мөн 1.9 нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.
Мах, махан бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеэс 23 хувиар өссөн нь хамгийн өндөр дүн болж байна.