
Зургийг: mongolia.gov.mn
Засгийн газрын ээлжит хуралдаанаар аж ахуйн нэгжүүдийг дэмжих хүрээнд 2026 оны нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан Төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцлахаар шийдвэрлэв. Зөвхөн эрүүл мэнд, байгаль орчинд бодит эрсдэл үүссэн, иргэний санал, гомдолд үндэслэн хяналт шалгалт хийхийг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.
Салбарын хяналт шалгалтын нийт 31 чиглэлийг 11 яам, гурван агентлаг, орон нутгийн захиргааны байгууллага хариуцан хэрэгжүүлдэг. Улсын хэмжээнд нийт 1713 улсын байцаагч ажиллаж байна.
2024, 2025 онд хийгдсэн шалгалтуудаас харвал нэг байгууллагад жилд 30 гаруй удаа очиж шалгажээ.
Ерөнхий сайд Н.Учрал зарим барилгад сард 16 удаа шалгалт очиж, шалгалтынх нь 50 хувь нь торгож байгааг шүүмжилсэн юм.
Үүнээс гадна Төрийн албаны 3000 орчим сул орон тоог нөхөх, сэлгэн шилжих үйл ажиллагааг яам, агентлагийн чиг үүргийн шинжилгээ хийгдэж дуусах хүртэл царцаахаар шийдвэрлэв. Энэ нь дунджаар 7.4 тэрбум төгрөгийн цалингийн санг хэмнэнэ гэж тооцоолжээ.
Мөн ажлын цагийн менежментийг уян хатан зохион байгуулах, Төрийн албан хаагчдыг амралтын өдөр, бямба, ням гарагт ажиллуулахгүй байх, ажлын таван өдрийн нэг өдрийг цахимаар буюу зайнаас ажиллахыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэв.