logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Батбуян
    Вьетнам улс хөгжиж буй зах зээлийн ангилалд багтаж эхэлснийг “FTSE” баталгаажуулав
    Nguyen Kieu Giang
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 08 13:45
    167

    Зургийг: Bloomberg

    FTSE: Зах зээлийн ангилал ахиснаар Вьетнамд 6 тэрбум ам.долларын хөрөнгийн урсгал нэмэгдэнэ

    (Bloomberg) -- Вьетнам улс анх удаа хоёрдогч хөгжиж буй зах зээлтэй орнуудын ангилалд орсныг “FTSE Russell” мэдээллээ. Ингэснээр тус улс Азийн хамгийн эрчтэй өсөлттэй зах зээлүүд болох БНХАУ, БНЭУ, Индонез улстай нэг ангилалд багтаж байна.

    “FTSE Russell”-ийн тооцооллоор энэхүү өөрчлөлтийн үр дүнд Вьетнам улсыг чиглэсэн хөрөнгийн урсгал зургаан тэрбум ам.доллароор нэмэгдэх боломжтой. Одоогоос зургаан сарын өмнө тус байгууллагын зүгээс Вьетнамыг “Frontier” буюу "Хөгжиж буй зах зээлийн өмнөх ангиллаас ахиулах" төлөвтэйг анх танилцуулсан юм.

    Түүнчлэн дээрх өөрчлөлт нь Зүүн Өмнөд Азийн бусад улсаас хоцрогдоод байсан Вьетнамын хөрөнгийн зах зээлийн жишиг индекс өсөхөд түлхэц болохоор байна.

    Cэтгэгдэл бичих