logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    П.Түмэнзаяа
    Goldman Sachs: Ормузын хоолой хаагдсан нь зэсийн үнэ унах эрсдэлийг нэмэгдүүлж байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 07 16:00
    200

    Зургийг: Dhiraj Singh/Bloomberg

    (Bloomberg) -- Ормузын хоолой хаалттай хэвээр байвал зэсийн үнэ улам унах эрсдэлтэйг “Goldman Sachs”-ийн шинжээчид анхаарууллаа.

    Ормузын хоолойн тээвэр төсөөлснөөс удаан хугацаанд тасалдвал ойрын хугацааны эрсдэлүүд үнийг доош татна гэж үзэж байгаа аж. Ингэснээр эрчим хүчний үнэ удаан хугацаанд өндөр түвшинд хадгалагдаж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг сааруулах магадлалтайг онцолж байна.

    Ойрх Дорнодын дайн эхэлснээс хойш зэсийн ханш долоо орчим хувиар буураад байгаа юм. Хэдий тийм боловч АНУ-аас бусад зах зээлд нийлүүлэлтийн хомсдол, стратегийн нөөц бүрдүүлэлт зэрэг хүчин зүйлс зэсийн үнийг дэмжиж буйг шинжээчид дурджээ.

    “Goldman Sach” энэ оны зэсийн дундаж үнийн төсөөллөө нэг тонн нь 12,850 ам.доллар байсныг 12,650 ам.доллар болгон бууруулаад байна.

    Cэтгэгдэл бичих