logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Ноолуурын үнэ Дорнод аймагт хамгийн өндөр буюу кг нь ₮206,000 байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 07 14:20
    136

    Зургийг: С.Батсайхан

    У.Хүрэлсүх: “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

    Дөрөвдүгээр сарын долооны өдрийн байдлаар ноолуурын үнэ Дорнод аймагт хамгийн өндөр буюу кг нь 203-206 мянган төгрөг, Дорноговь аймагт хамгийн хямд буюу кг нь 170-175 мянган төгрөг байгаа бол Сүхбаатар, Хэнтий аймагт 198-204 орчим мянган төгрөгийн ханштай байгааг Монголын ноос, ноолуурын холбоо мэдээллээ. Харин говь болон хангайн бүсийн аймгуудад нэг кг ноолуур 175-188 мянган төгрөгийн ханштай байна.

    Үйлдвэрлэгчид энэ онд нийт түүхий ноолуурын 60 орчим хувийг бэлтгэхээр төлөвлөж байгаа аж. Засгийн газар ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих тогтоол баталсан бөгөөд энэ хүрээнд ноолуурын ээрэх үйлдвэр байгуулах хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг шийдвэрлэх, ноолууран бүтээгдэхүүн экспортолж буй хувийн хэвшилд экспортын урамшуулал олгох асуудлыг  шийдвэрлэхийг мэдээлж байв.

    Мал аж ахуйн түүхий эдийг дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малчдын орлого, экспортыг нэмэгдүүлэх зорилготой “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2026 онд ноос ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжихэд нийт 350 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөжээ.

    Хөтөлбөрийн хүрээнд 2025 онд 174 иргэн гурван жилийн хугацаатай, барьцаагүй, хүүгүй, 20 сая хүртэл төгрөгийн, нийт 1.3 тэрбум төгрөгийн зээл авчээ. Өнгөрсөн хоёр жилд 368 иргэн 3.1 тэрбум төгрөгийн зээл авч  арьс, шир, ноос, ноолуурын чиглэлээр үйлдвэрлэл эрхэлж байгаа аж.

    Монгол Улс ноос, ноолуурынхаа 70 гаруй хувь, арьс, ширнийхээ 30-40 хувьд анхан шатны боловсруулалт хийж байна. Тиймээс нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн “Цагаан алт” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай байдлаас салах, эдийн засгаа олон тулгуурт болгох ач холбогдолтойг салбарын сайд онцолж байсан юм. 

    Cэтгэгдэл бичих