logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    ББЗЗ-д 2026 оны эхний улиралд ₮465.5 тэрбумын бонд шинээр гарчээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 07 13:40
    154

    Зургийг: mse.mn

    ББЗЗ дээрх нийт бондын хэмжээ жилийн өмнөхөөс нэг их наяд төгрөгөөр нэмэгдэж, 3.4 их наяд төгрөг хүрээд байна

    Биржийн бус зах зээлд энэ оны эхний улиралд 456.5 тэрбум төгрөгийн бонд шинээр гарсан байна. Үүнийг өнгөрсөн оны I улиралтай харьцуулахад бараг хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт боллоо.

    2025 оны эхний хагас жилд эдийн засаг хүндрэлтэй, төлөв байдал харьцангуй бүрхэг байх үед шинэ бонд гаргалт удааширсан дүр зурагтай байсан юм. Харин хоёрдугаар хагаст Монгол Улсын уул уурхайн экспорт сэргэж, валютын нөөц нэмэгдэхтэй зэрэгцээд бондын зах зээл идэвхжиж эхэлсэн ба 2026 оны эхээр энэ эрчээ хадгалсаар байна.

    unnamed.jpg

    Нийт идэвхтэй байгаа бондын дүн сүүлийн нэг жилийн хугацаанд нэг их наяд төгрөгөөр нэмэгдэж, 3.4 их наяд төгрөг хүрээд буй. Өсөлтийн дийлэнхийг сүүлийн гурван улиралд гарсан үнэт цаас бүрдүүлжээ.

    Хоёрдогч зах зээлийн арилжаа ч мөн адил нэлээд нэмэгдсэн байна. Өнгөрсөн оны сүүлд биржийн бус зах зээл блокчейнд шилжиж, арилжааг 24 цаг гүйцэтгэдэг болсон юм. Ингэснээр энэ оны эхний улиралд 600 гаруй тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн ба сарын дунджаар 40 гаруй хувиар өсжээ.

    Бондуудын хүүгийн түвшин сүүлийн нэг жилийн хугацаанд огцом өөрчлөлтгүй, 20 орчим хувьтай байгааг биржийн бус зах зээлийн мэдээллээс харж болохоор байна.

    Cэтгэгдэл бичих