logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Хиймэл оюуны чипийн борлуулалтын нөлөөгөөр "Samsung"-ийн ашиг 8 дахин өсөв
    Yoolim Lee
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 07 09:50
    159

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    “Samsung Electronics”-ийн үйл ажиллагааны ашиг 57.2 их наяд вон буюу 37.9 тэрбум ам.доллар хүрчээ

    (Bloomberg) -- Оны эхний улиралд “Samsung Electronics” компанийн ашиг найм дахин өссөн нь урьдчилсан төсөөллөөс хамаагүй өндөр үзүүлэлт боллоо. Ойрх Дорнодод үүссэн дайны улмаас зах зээлд тодорхойгүй байдал  байгаа ч хиймэл оюуны чипийн эрэлт өндөр хэвээр байгаа нь өсөлтөд түлхэц болсон байна.

    Үүлэн тооцооллын үйлчилгээ үзүүлэгчид дата төвүүдэд ашигладаг өндөр хурдны хиймэл оюуны санах ойн чипийн захиалгаа нэмэгдүүлснээр тус компанийн чипийн орлого ухаалаг гар утасны ашгийг нь давсан байна.

    “Samsung Electronics”-ийн хувьцааны ханш хоёрдугаар сард дээд түвшинд хүрээд эргэн буурсан ч тайланг мэдээлсний дараа таван хувиар өсжээ. Энэ нь Ираны дайн хиймэл оюуны зарцуулалтыг бууруулахад хүргэж болзошгүй гэсэн зарим болгоомжлолыг намжааж байна.

    Гуравдугаар сараар эцэслэсэн I улиралд “Samsung Electronics”-ийн үйл ажиллагааны ашиг 57.2 их наяд вон буюу 37.9 тэрбум ам.доллар хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 755 хувиар өссөн, түүхэн үзүүлэлт боллоо. Орлого нь 116.8 их наяд вон байна гэж таамаглаж байсан ч  133 их наяд вон хүрчээ. Тус компани энэ сарын эцсээр бизнесийн нэгжүүдийн орлогын задаргааг багтаасан бүрэн санхүүгийн тайлангаа танилцуулна.

    “Samsung Electronics” нь “Sk Hynix” болон “Micron Technology”-ийн адил санах ойн чипийн нийлүүлэлтээр тэргүүлэгчдийн нэг. Сүүлийн жилүүдэд эдгээр компани “Nvidia”-ийн хиймэл оюуны хурдасгуур чипт ашигладаг өндөр зурвасын санах ойн чипийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, уламжлалт санах ойн чипийн нийлүүлэлтээ бууруулж буй.

    БНСУ-ын хагас дамжуулагчийн экспорт гуравдугаар сард 151.4 хувиар өсөж, 32.8 тэрбум ам.доллар хүрснийг тус улсын Засгийн газар мэдээлсэн юм.

    Cэтгэгдэл бичих