
Зургийг: unccd.int
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 26.9 га талбайд СОР17 хурлын үндсэн арга хэмжээг зохион байгуулах ба үүнээс барилгажих талбай нь 44 мянган м.кв байхыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам мэдээллээ.
Нийт 800 автомашины зогсоол, 20 түр байгууламж барина. Сүүлийн байдлаар инженерийн шугам сүлжээ, ус, мэдээлэл холбооны сувагчлалын ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж, улсын комисст хүлээлгэн өгснийг албаныхан мэдээлж байна. Мөн үндсэн зам талбайн ажил тавдугаар сард дуусах төлөвтэйг тодотголоо.
Хурлын зохион байгуулах “Цэнхэр бүс”-д хийгдэх ажил төлөвлөгөөний дагуу явагдаж, наймдугаар сарын тавны өдөр гэхэд бүрэн дуусгахаар ажиллаж байна. Харин хувийн хэвшлийн оролцоонд тулгуурлах “Ногоон бүс”-ийн ажлыг эрчимжүүлэх шаардлага тулгарч байгааг салбарын яам мэдээлэв.