
Зургийг: Qilai Shen/Bloomberg
(Bloomberg) -- БНХАУ-ын эрчим хүч хуримтлуурын системийн тэргүүлэх компаниудын нэг “Beijing HyperStrong Technology” компани 2026 онд нийлүүлэлтээ хоёр дахин нэмэгдүүлэх төлөвтэй байгаагаа мэдээллээ.
Гадаад болон дотоод зах зээлд эрэлт өндөр байгаатай холбоотойгоор тус компани нийлүүлэлтээ эрс нэмэгдүүлж, цагт 70 гигаватт болгохоор тооцоолж байна. Энэ нь өнгөрсөн онд 26 гигаватт-цаг (ГВт.ц) байсантай харьцуулахад мэдэгдэхүйц өсөлт болохоор байгаа аж.
Нийт нийлүүлэлтийн 60 гигаватт-цаг нь БНХАУ-ын дотоод зах зээлээс бүрдэх бол үлдсэн 10 гигаватт-цаг нь гадаад зах зээлийн эрэлтээс бүрдэхийг “Beijing HyperStrong Technology” тодотголоо.
Сүүлийн жилүүдэд БНХАУ сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, цахилгаан сүлжээний тогтвортой байдлыг хангах бодлогыг идэвхтэй хэрэгжүүлж байна. Үүний зэрэгцээ эрчим хүч хуримтлуулах зах зээл хурдацтай тэлж, дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрээд байгаа юм.