
•Live
Биднийг дагах
Улс төр
Дотоод
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
Б.Есүйхулан
Улс төр
Нийтлэлийг хуваалцах
Б.Есүйхулан
ЗГ: Татварын өрийн улмаас хаагдсан 12,100 компанийн дансыг нэг сарын хугацаатай нээлээ
Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 06 15:00
205
Зургийг: mongolia.gov.mn
Н.Учрал: Компаниудад үйл ажиллагаагаа сэргээх, татвар төлбөрөө барагдуулах, цалин хөлсөө олгох боломж нээж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал татварын өрийн улмаас данс нь хаагдсан 12,100 компани, нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй 3800 компанийн дансыг нэг сарын хугацаатай нээх шийдвэр гаргалаа.
Эдийн засагт онцгой байдал үүссэн үед ийм арга хэмжээ авахыг зөвшөөрдөг Татварын ерөнхий хуулийн зохицуулалтад үндэслэн албан даалгавраа гаргажээ.
Геополитикийн асуудалтай энэ үед бизнесүүдээ дэмжиж, үйл ажиллагааг нь идэвхжүүлэхийн тулд тус арга хэмжээг авч байгааг онцоллоо. Мөн Төрөөс ажил авсан аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийг ажлын гурав хоногт шийдвэрлэдэг байх зохицуулалт хийж байгааг мэдээлэв. Ингэснээр аж ахуйн нэгжүүд Төрийн ажил гүйцэтгэсний дараа төлбөр, мөнгөө авах асуудал цэгцэрнэ гэж үзэж байна.
Cэтгэгдэл бичих