
Зургийг: Victor J. Blue/Bloomberg
(Bloomberg) -- Ойрх Дорнодын дайны улмаас АНУ-д шатахууны үнэ эрс өссөнөөр гуравдугаар сард инфляц сарын дүнгээр 2022 оноос хойших дээд түвшинд хүрсэн байж магадгүйг “Bloomberg”-ийн судалгаанд оролцсон эдийн засагчид анхааруулж байна.
АНУ-ын хэрэглээний үнийн өсөлтийн статистик баасан гарагт гарах товтой байгаа бөгөөд инфляц сарын дүнгээр нэг хувьд хүрсэн гэж эдийн засагчдын дийлэнх нь таамаглаж байна. Харин хүнс, эрчим хүчний бүлгийг хасаж тооцсон суурь хэрэглээний үнийн индекс харьцангуй тогтвортой буюу өмнөх сараас 0.3 хувиар өссөн гэж тооцоолжээ.
Ираны дайны улмаас эрчим хүчний зах зээлд түүхэнд байгаагүй ноцтой тасалдал үүссэн гэж Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг мэдэгдсэн юм. Үүний зэрэгцээ газрын тосны үнийн өсөлт үргэлжилж, гуравдугаар сард баррель нь 120 ам.доллар дөхсөн юм.