logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    АҮЭБЯ: “Роснефть”-тэй байгуулсан гэрээний хүрээнд АИ-92 шатахууны хил үнийг тогтворжуулаад байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 06 12:15
    111

    Зургийг: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам

    Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний 97 хувийг ОХУ-аас импортолдог

    Улаанбаатар хотод дизель түлшний жижиглэнгийн үнэ нэмэгдэж, дөрөвдүгээр сарын 4, 5-ны өдрүүдэд литр нь 3490-3990 төгрөгөөр борлуулж буйг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам мэдээллээ.

    Орон нутгийн хувьд Увс аймагт дизель түлш литр тутам нь 4500 төгрөг, Дорнод аймагт 4200 төгрөгөөр борлуулж эхэлсэн нь өмнөх долоо хоногийн баасан гарагийн үнэтэй харьцуулахад 400-430 төгрөгөөр нэмэгдсэн дүн болж байна.

    Харин АИ-92 автобензиний үнэд өөрчлөлт ороогүй бол АИ-95 автобензиний үнэ литр нь 4100 төгрөг болоод байна. ОХУ-ын “Роснефть” компанитай байгуулсан тогтворжуулсан гэрээний хүрээнд АИ-92 шатахууны хил үнийг 705 ам.доллароор тогтворжуулаад байгааг салбарын яам тодотгов. 

    ОХУ-ын Шадар сайд Александр Новак 2026 оны дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн тус улсын бензиний экспортод бүрэн хориг тавих шийдвэрийг албан ёсоор зарласан юм. Харин Монгол Улсын хувьд  ОХУ-тай Газрын тосны бүтээгдэхүүний чиглэлээр хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2024 оны есдүгээр сард байгуулсан бөгөөд ОХУ-ын автобензиний хоригт Монгол Улс хамаарахгүй юм байна.

    Дөрөвдүгээр сарын хоёрны өдрийн байдлаар нийт 853.7 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлоод байгаагаас дийлэнх хувийг АИ-92 болон дизель түлш эзэлж байгаа аж.

    Cэтгэгдэл бичих