
Зургийг: Cyril Marcilhacy/Bloomberg
(Bloomberg) -- Ойрх Дорнодын дайнаас үүдэлтэй эрчим хүчний хямралын нөлөөллийг бууруулахаар улс орнууд шуурхай арга хэмжээ авч байна. Тухайлбал: Франц улсын Засгийн газар түлшний үнийн өсөлтөд хамгийн хүндээр өртөж буй аж ахуйн нэгжүүд, ялангуяа тээвэр, загас агнуур болон хөдөө аж ахуйн салбарын жижиг, дунд бизнес эрхлэгчдэд 50 мянган евро хүртэлх зээл санал болгохоор шийдвэрлэжээ.
Харин Турк улсын Засгийн газраас эрчим хүч болон байгалийн хийн үнийг 25 хүртэлх хувиар нэмэгдүүлэхээ мэдээлсэн байна.
Мөн эрчим хүчний үнийн өсөлтөөс үүдэн Вьетнамын эдийн засгийн өсөлт саарахаар байгааг Засгийн газраас нь анхааруулжээ. Оны эхний улиралд Вьетнам улсын дотоодын нийт бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеэс 7.83 хувиар өссөн байна. Энэ нь өмнөх оны IV улирлын 8.46 хувийн өсөлттэй харьцуулахад буурсан үзүүлэлт боллоо.