
Зургийг: Qilai Shen/Bloomberg
(Bloomberg) -- БНХАУ-д дефляцийн дарамт буурснаар мөнгөний бодлогыг зөөлрүүлэх төлөвтэй байгаа нь Засгийн газрынх нь бондуудын өгөөжийг түүхэн доод түвшнээс сэргээж байна.
БНХАУ-ын жишиг болох 10 жилийн хугацаатай бондын өгөөж нь нарийн хэлбэлзлээсээ гарч, одоогийн 1.8 хувиас энэ онд хоёр хувь болж өсөх боломжтой гэж зарим шинжээчид үзэж байгаа аж.
Харин тав болон 30 жилийн хугацаатай бондуудын өгөөжийн зөрүү буюу инфляцын төлөв болон нийлүүлэлтийн дарамтыг хэмждэг үзүүлэлт сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрсэн бөгөөд цаашид ч илүү өсөх магадлалтай байна.
Сүүлийн байдлаар нийтлэгдээд буй цөөнгүй тооны эерэг эдийн засгийн үзүүлэлтүүд хамгийн том хөгжиж буй орны зах зээл дэх сентиментийг өөрчилж байна.
Ираны дайны улмаас улс орнууд өндөр эрчим хүчний үнэд дасахтай зэрэгцээд БНХАУ-ын бондын өгөөж нэмэгдэж байгаа нь хөгжиж буй орнуудын бондын зах зээлд өргөн хүрээний нөлөө үзүүлэхийг шинжээчид онцоллоо. Хэдий тийм боловч брокерын зарим компани илүү өндөр төсөөлөлтэй байгаа аж. Тухайлбал: “Kaiyuan Securities” БНХАУ-ын 10 жилийн хугацаатай бондын өгөөжийг оны эцсээр 2-3 хувь байх төсөөлөл танилцуулжээ.