logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Уул уурхайн "Топ 50" компанийн үнэлгээ I улиралд $250 тэрбумаар нэмэгдэв
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 06 10:20
    204

    Зургийг: mining.com

    Зах зээлийн үнэлгээ нь 100 тэрбум ам.доллар давсан уул уурхайн компанийн тоо зургаа болж нэмэгдэв

    Энэ оны эхний улиралд дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй уул уурхайн 50 компанийн зах зээлийн үнэлгээ 250 тэрбум ам.доллароор нэмэгдэж, 2.41 их наяд ам.доллар хүрсэн байна.

    Ираны  дайн эхлэхээс өмнө алт, мөнгөний үнэ хоёр оронтой хувиар буурсны дараа олборлогч компаниудын хувьцааны ханш унасан юм. Түүнээс хойш алтны үнэ унц нь 4700 орчим ам.доллар, мөнгөний үнэ унц нь 70 ам.долларын ойролцоо тогтвортой байгаа ч түүхэн дээд түвшнээсээ 50 хувиар доогуур хэвээр байна.

    Ираны дайн эхэлсэн ч алтыг эрсдэл багатай хөрөнгө оруулалт гэж үзэн хөрөнгө оруулах сонирхол бага байгаа нь үнэт металлын үнийн өсөлтийг хязгаарлаж буй ч он гарсаар алтны үнэ найман хувийн өсөлттэй хэвээр байна. Мөнгөний үнэ ч өсөлтийн бүсэд хадгалагдаж байгаа юм.

    Лондоны Металлын биржид тонн нь 14 мянган ам.доллар давж, түүхэн дээд түвшинд хүрээд байсан зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хоёр хувиар буурсан ч зах зээлд оролцогчид зэсийн зах зээл нийлүүлэлтийн илүүлэлтэй, үнэ нь хэт өндөр хэвээр байна гэж үзэж байгаа аж.

    unnamed (1).jpg

    Түүнчлэн литийн үнэ сэргэсэн нь Чилийн “SQM” болон АНУ-ын “Albemarle” компани 2025 оны IV улиралд уул уурхайн тэргүүлэгч 50 компанид эргэн нэгдэхэд дэмжлэг болжээ.

    Эдгээр компаниас гадна БНХАУ-ын “Ganfeng Lithium” оны эхний улиралд хамгийн өндөр өсөлт үзүүлсэн компаниудын нэгд тооцогдож байна.

    Ираны дайн уул уурхайн  компаниудын үйл ажиллагаанд нөлөөлж байгаа ч 2026 он гарсаар ихэнх металлууд тодорхой хэмжээнд өсөлтөө хадгалсаар байгаа тул компаниудын өсөлтөд дэмжлэг болсоор байна.

    Cэтгэгдэл бичих