logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “UBTech Robotics” жилийн $18 саяын цалингаар ахлах эрдэмтэн элсүүлнэ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 06 09:40
    122

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    (Bloomberg) -- БНХАУ-ын хүн дүрст робот үйлдвэрлэгч “UBTech Robotics” компани ахлах эрдэмтний ажлын байр зарлаж, жилийн 124 сая юань буюу 18 сая ам.доллар хүртэлх дүнтэй цалин санал болгож байгаагаа мэдээллээ.

    Ахлах эрдэмтэн нь “UBTech Robotics”-ийн бүтээх роботыг тодорхойлж, оюун ухааных нь хөгжүүлэлтийг зураглаж, хиймэл оюуны моделиудын судалгааг удирдах ёстойг Шэньжэнд төвтэй тус компани дурдсан байна. Мөн компани инженерчлэлийн багтаа дахин 10 гаруй мэргэжилтэн элсүүлэхээр төлөвлөж байгаа аж.

    Элит түвшний эрдэмтэд, инженерүүдээс бүрдсэн “Meta Platforms” зэрэг компанийнхтай дүйцэх хэмжээний цалин санал болгосон нь БНХАУ-ын хиймэл оюуны салбарт тун ховор тохиолдол юм.

    БНХАУ-ын хүн дүрст роботын салбарт тавих хөрөнгө оруулагчдын хүлээлт 2026 онд болсон арга хэмжээнүүдийн нөлөөгөөр дорвитой нэмэгдээд буй. Тус улсын робот үйлдвэрлэлийн салбараас анх удаа биржид гарсан компани болох “UBTech Robotics”  өнгөрсөн онд борлуулалтаа 50 гаруй хувиар өсгөснөө өнгөрсөн долоо хоногт тайлагнажээ.

    Cэтгэгдэл бичих