logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Хулан
    МТХ: Бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд жижиг үйлдвэрлэлийг илүү механикжуулах шаардлагатай
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 03 17:10
    145

    Зургийг: Bloomberg TV Mongolia

    ҮСХ: 2025 оны ургац хураалт 15-55 хувиар буурсан нь салбарын бүтээмж суларсныг илтгэж байна

    Олон улсын хөдөө аж ахуй, газар тариалан, ойн аж ахуйн салбарын нэгдсэн үзэсгэлэн болох "Агро экспо" тав дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

    Энэ үеэр хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлд хүнсний ногоо тариалалт, хураалт, малын тэжээл тариалалт зэрэг жижиг үйлдвэрлэлийг илүү механикжуулах шаардлагатайг Монголын тариаланчдын холбооны тэргүүн С.Батболд онцоллоо. Мөн зах зээлийн нийгэмд тариаланчид үйлдвэрлэл болон нэг га-аас авах ургацаа нэмэгдүүлэх чиглэлд техник технологи, шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлж, ашиглах шаардлагатай байгааг тодотгосон юм.

    “Агро экспо”-оор сүүлийн үеийн хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж, үр бордоо, хөрсний ханган нийлүүлэлтийн бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна.

    Үндэсний статистикийн хорооны тайлангаас харвал 2025 онд улсын хэмжээнд 294.5 мянган тонн үр тариа, 239.8 мянган тонн хүнсний ногоо хураасан ч  дийлэнх гол таримлын үйлдвэрлэл өмнөх оноос 15–55 хувиар буурчээ. Нэг га-гаас авах ургац буурч, үр тариа 24.2 хувь, төмсний ургац 33.5 хувиар буурсан нь салбарын бүтээмж суларсныг илтгэж байна.

    Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт чиглэсэн засгийн газрын хөнгөлөлт, чөлөөлөлт тогтвортой, нэр төрөл нь ойлгомжтой байх нь чухал байгааг Монголын тариаланчдын холбооны тэргүүн онцоллоо.

    Cэтгэгдэл бичих