
Зургийг: Oliver Bunic/Bloomberg
(Bloomberg) -- Дональд Трампын засаг захиргаа ган, хөнгөн цагаан болон зэсийн бүтээгдэхүүнүүдэд тогтоосон тарифын түвшнийг 50 хувьд хэвээр үлдээхээ мэдэгдлээ. Хэдий тийм боловч эдгээр металлын орц бага орсон бараа, бүтээгдэхүүний тарифыг хөнгөвчлөх арга хэмжээ авч байна. Ингэснээр хөнгөн цагаан эсвэл зэсийн агууламж нь 15 хувиас доош байгаа бараа, бүтээгдэхүүнүүд металлын тарифаас чөлөөлөгдөнө.
Одоогоор АНУ албан ёсоор энэхүү тарифын бодлогыг зарлаагүй байна. Гэхдээ зарим нэр, төрлийн эм, эмийн бүтээгдэхүүнд 100 хувийн тариф тогтоохоор болжээ. Үүнд АНУ-тай тарифын хэлэлцээрт хүрээгүй улс орнууд, патентаар үйлдвэрлэгдсэн эмүүдийг хамааруулах юм байна.
Үүнээс өмнө АНУ ган үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдэд ногдуулсан 50 хувийн тарифаа хэвээр үлдээж, импортолсон бараа, бүтээгдэхүүний бодит өртгөөс татвар тооцож авахаар төлөвлөж буйг эх сурвалжууд мэдээлж байв. Харин бусад бараа, бүтээгдэхүүний тариф харьцангуй бага буюу 25 хувийн түвшинд байхаар байна.