logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    Япон компаниудын хувьцаа эргүүлэн худалдан авах хөтөлбөр 2020 оноос хойш анх удаа цөөрөв
    Hideyuki Sano
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 03 13:30
    88

    Зургийг: Bloomberg

    (Bloomberg) -- Энэ долоо хоногийн мягмар гарагаар эцэслэсэн санхүүгийн жилд Японы компаниудын хувьцаагаа эргүүлэн худалдан авах хөтөлбөрийн тоо буурч, 2020 оноос хойш анх удаа агшсан үзүүлэлттэй байна. Тухайлбал: өнгөрсөн онд 1399 хөтөлбөр зарлагдаж байсан бол энэ он гарсаар 1365 болж цөөрчээ.  АНУ-ын тарифын бодлого тодорхойгүй байгаа нь компаниуд бэлэн мөнгөө авч үлдэх хандлагыг нэмэгдүүлж буй.

    Үүнээс гадна хувьцааны ханш эрс өсөлттэй, үнэлгээ өндөр үед компаниуд хувьцаагаа эргүүлэн худалдан авахад болгоомжлол бий болж байна.

    Ираны дайны улмаас хувьцаа эргүүлэн худалдан авалтыг үргэлжлүүлэн бууруулах магадлалтай бөгөөд энэ эрчээр үргэлжилбэл Японы зах зээл хөрөнгө оруулагчдад тийм ч таатай бус тусахаар байгааг “Entorch Capital Partners”-ийн Хөрөнгө оруулалтын нэгжийн захирал Ёшико Нагата тодотгож байна.

    Cэтгэгдэл бичих