logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Есүйхулан
    “Инновэйшн Инвестмент” ХК-ийн цэвэр ашиг 34 хувиар өсөж, ₮13.4 тэрбум хүрэв
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 03 11:20
    102

    Зургийг: qpay.mn

    МХБ: “Инновэйшн Инвестмент” ХК сард дунджаар 1.3 их наяд төгрөгийн гүйлгээ хийж байна

    Төлбөр тооцооны QPay үйлчилгээг хөгжүүлэгч “Инновэйшн Инвестмент” ХК-ийн цэвэр ашиг 2025 онд өмнөх оны мөн үеэс 34 хувиар өсөж, 13.4 тэрбум төгрөг давжээ. Харин борлуулалтын орлого нь 45 хувиар өсөж, 38.1 тэрбум төгрөг хүрсэн байна.

    Жилийн дүнгээр нийт 16.1 их наяд төгрөгийн 250 сая орчим гүйлгээ хийснээ тус компани тайлагналаа.  Тухайлбал: өдөрт дунджаар 44.6 тэрбум төгрөгийн гүйлгээ, сард дунджаар 1.3 их наяд төгрөгийн гүйлгээ хийгдэж байгаа аж.

    QPAY-GFX.png

    “Инновэйшн Инвестмент” ХК 2023 оны 12 дугаар сард анх IPO хийж, 8.3 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн юм. 2025 оны эцсийн байдлаар татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт нь 41 хувьтай байна. Энэ дундаа “ККТТ” ХХК-ийн эзэмшиж буй 9.2 сая ширхэг энгийн хувьцааны төлбөрт хоёр тэрбум 80 сая төгрөг зарцуулжээ. Мөн техник, тоног төхөөрөмж, мэдээллийн аюулгүй байдлын дэд бүтцийг сайжруулах үйл ажиллагаанд 1.1 тэрбум төгрөг зарцуулсан байна.

    Тус компани IPO хийснээс хойш хувьцааны ханш нь 27.2 хувиар өсөж, сүүлийн байдлаар нэгж хувьцаа нь 281 төгрөг орчимд арилжаалагдаж байна.

    Cэтгэгдэл бичих