
Зургийг: Sergio Flores/AFP/Getty Images/Bloomberg
(Bloomberg) -- “SpaceX” компани IPO хийж, зах зээлийн үнэлгээгээ хоёр их наяд ам.доллар давуулахаар зорьж байна гэж ойрын эх сурвалж мэдээллээ.
Илон Маск болон түүний зөвлөхүүд ирэх долоо хоногуудад болох уулзалтуудын өмнө боломжит хөрөнгө оруулагчдад татан төвлөрүүлэх хөрөнгийг нэмэгдүүлэх тухай санал тавихаар төлөвлөж байгааг мэдээлжээ. Уулзалтуудаар хөрөнгө оруулагчдын байр суурь ямар байгааг мэдэж, цаашдын нарийн шийдвэрүүдээ гаргах магадлалтай байна.
Хэрэв тус компанийн үнэлгээ хоёр их наяд ам.доллар давбал үнэлгээ нь хэдхэн сарын дотор 60 гаруй хувиар өссөн үзүүлэлт болохоор байна. Тус компани “xAI”-ийг худалдаж авснаар зах зээлийн үнэлгээ нь 1.25 их наяд ам.доллар болсон юм.
Түүнчлэн үнэлгээ нь хоёр их наяд ам.доллар давбал “S&P 500 Index”-д бүртгэлтэй “Nvidia”, “Apple”, “Alphabet”, “Microsoft” болон “Amazon.com”-оос бусад бүх компанийн үнэлгээг нийлүүлснээс илүү өндөр үнэлгээтэй болно.