
Зургийг: Univision Mongolia
Сүүлийн жилүүдэд контентын зах зээлд сонголт нэмэгдэхийн хэрээр хэрэглэгчдэд хялбар аргаар хүргэх шийдэл илүү ач холбогдолтой болж буйг “Юнивишн” ХХК мэдээллээ.
Улсын хэмжээнд шилэн кабелийн дэд бүтэц өргөжиж, контент дамжуулах боломж сайжрахтай зэрэгцээд хэрэглэгчдийн контент хүлээн авах чиг хандлага хувьсан өөрчлөгдөж буйг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам мэдээлж байсан юм. Уламжлалт телевизээс IPTV, OTT руу шилжиж, гадаад контентын эрэлт нэмэгдэж байгааг 2024 онд танилцуулж байсан салбарын сүүлийн тайланд онцолсон байна.
Үүний зэрэгцэн “Юнивишн” компани “Warner Bros. Discovery”-тэй стратегийн түншлэл тогтоож, хамтын ажиллагаагаа албан ёсоор зарлалаа. Одоогоор “Юнивишн” компани Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд өндөр хурдны шилэн кабелийн сүлжээг бүрэн холбожээ.
Дэд бүтцийн хөгжил дээр үндэслэн, "HBO Max"-ийг албан ёсоор нутагшуулснаар монгол үзэгчид дэлхийн контентуудыг нэг дор үзэх боломж бүрдэж байгааг тус компанийн удирдлагууд онцолж байлаа.
Салбарын яамны судалгаагаар дэд бүтцийн хөгжил, технологийн шинэчлэл нь салбарын өрсөлдөөн, цаашдын өсөлтийг тодорхойлох гол хүчин зүйл болж байгаа юм.